Баян-Овоо суманд мал нядалгааны газар байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-02 19:19:06
Хэнтий /МОНЦАМЭ/ Засгийн газраас 2022 оныг “Хоршоог дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Баян-Овоо суманд загвар хоршоо байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус хоршоог дэмжих зорилгоор Баян-Овоо суманд Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төслөөс 750 сая төгрөгийн санхүүжилтээр жижиг оврын мал нядалгааны цех байгуулахаар болж, тендер зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэхүү асуудлаар холбогдох талууд цахимаар хуралдаж, ажлын даалгавар боловсруулах асуудлаар хэлэлцлээ.
Related news