Хэнтийн бүсгүйчүүд соёлыг түгээхэд гар бие оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хэнтий аймаг дахь салбараас орон нутгийн эмэгтэйчүүддээ зориулж "Соёлыг түгээе" үйл ажиллагааг Чингис хотод зохион байгууллаа.
Энэ хүрээнд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Хамгийн дулаахан газар" лекцээ хүргэж, Гэр бүл судлаач Ж.Баясгалан "Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа, тэдний үүрэг хариуцлагын тухайд эмэгтэйчүүддээ зориулсан илтгэлээ толилууллаа. Мөн МУСТА Ч.Дэлгэрцэцэг эмэгтэй хүний үнэ цэнийн тухайд бүсгүйчүүддээ хандан илэрхийлж, өөрийн уран бүтээлийн дээжээс өргөн барив.
Соёлыг түгээе үйл ажиллагааны төгсгөлд төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвал агсны ажил амьдралын түүхээс сэдэвлэн бүтээсэн "Улаан цэцэг" киног эмэгтэйчүүддээ хүргэж, нийгмийн сайн сайхны төлөө эмэгтэйчүүдийн оролцоо, хүч, үүрэг юу болох, мөн эмэгтэй хүн олон зүйлийг золиослож, олон давааг сөрж нийгэмдээ гар бие оролцож буйг таниулан сурталчиллаа. Тус үйл ажиллагаа өнөөдөр Өмнөдэлгэр Батноров суманд үргэлжилж байна.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
4 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
9 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
12 days