Орон сууцны дулаалга, гадна фасадыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-11 20:29:02

Дорнод /МОНЦАМЭ/. Нийтийн орон сууцны барилгын дулаалга, гадна фасадыг шинэчилж байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн амьдрах орчин нөхцөл, нийтийн орон сууцны барилгын ашиглалт, хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд дээрх ажлыг өнгөрсөн жилээс хийж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Хэрлэн сумын 28, 52 дугаар байрны гадна фасадыг шинэчлэх, 46 дугаар байрны дээврийг засварлах, гадна дулаалга хийх ажлын гүйцэтгэл 50-85 хувьтай хэрэгжиж байна.

Мөн Хэрлэн сумын 7 дугаар багийн орон сууцны 51 дүгээр байрны дулаалга, гадна фасадыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Орон нутгийн өмчийн газарт зарлаж, өнөөдрийн байдлаар үнэлгээг хийж байна гэж мэдээллээ.

Related news