Булган аймагт 70 шахам хүнийг ойн мэргэжлийн сургагч багшаар бэлтгэж байна

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-20 09:59:15

Булган /МОНЦАМЭ/ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд ойн мэргэжлийн мянган сургагч багшийг богино хугацаанд сургах юм. Булган аймагт ойн мэргэжлийн сургагч багшаар 69 хүнийг бэлтгэж байна.

            - БОАЖЯ-наас МУИС, ХААИС-тай хамтран зохион байгуулсан ойжуулагч мэргэжлийн сургагч багш бэлтгэх цахим сургалтад сум бүрээс гурван  хүнийг сургаж эхэлсэн. Одоогоор 32 хүн цахим сургалтаа дуусгаж, дадлагын ажилд гарахаар бэлтгэж байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.

Мөн Булган сумын төр, хувийн хэвшлийн 30-аад байгууллагын 37 хүнийг аймаг дахь Хөдөө аж ахуйн МСҮТ-д сурган, дадлагын ажлаар мод тарьж, арчлан ургуулах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болгожээ.

Related news