Өсвөрийн боксчид СХД-ийн спорт зааланд ур чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-22 13:19:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын боксын спортын ууган гавъяат дасгалжуулагч Бумуудэнгээгийн Олзотын нэрэмжит Өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд 44 байгууллагын 235 өсвөрийн эрэгтэй, эмэгтэй боксчид тус бүр 10 жинд хүч, хурд, авхаалж самбаагаа сорьж байна.


Өсвөрийн боксчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 21-26-нд үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна. Тус тэмцээнд Олон улсын боксын холбооны 2 одтой шүүгч Б.Болдбат, улсын 3 одтой 6 шүүгч болон шинэ залуу шүүгчид ажиллаж байгаа юм.


Хамгийн олон буюу 21 тамирчинг дасгалжуулагч С.Дашбурмаа, Есүйхээбаатар нартай БТСДС оролцуулж байгаа бол, Дорноговь аймгийн Боксын холбоо 18 тамирчин, Булган аймгийн Буурал аав клуб 15 тамирчин, Алдар спорт хороо 15, Ихэр Бээлий, Радианс клуб тус тус 13 тамирчин сойж байна. 


Related news