ГОВЬ-АЛТАЙ: “НҮҮДЭЛЧИН СОЁЛ-2022” үйл ажиллагаа М.Жанчив баатрын талбайд үргэлжилж байна
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг угтан Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “НҮҮДЭЛЧИН СОЁЛ-2022” үйл ажиллагааг М.Жанчив баатрын талбайд зохион байгуулж байна.
Долоодугаар сарын 6-наас эхэлсэн уг үйл ажиллагааны хүрээнд Алтай нутгийн соёлын салбарын байгууллагууд өв соёл бүхий музейн үзмэр, ховор сонин номын үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн таниулж байгаа юм. Тодруулбал:
-“Алтайн өв” үзэсгэлэн Музейн сан хөмрөг дэх онцлох үзмэрүүд
-“Оюунлаг өв” үзэсгэлэн Ховор ном судар, Шинэ ном, Алтайн хөгжил сонин
-“Наадмын гангараа” үзэсгэлэн худалдаа Үндэсний дээл хувцас, уламжлалт гоёл чимэглэл, Алт, мөнгө, зэс эдлэл, Алтайн урчуудын бүтээл
-“Алтайн брэнд” үзэсгэлэн худалдаа Алтайд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, Артист-Алтай эсгий гар урлалын бүтээгдэхүүн
-БОАЖГ-аас Аялал жуулчлалын мэдээллийн цэг ажиллуулж, олон нийтэд үйлчилж байгаа тухай Соёл урлагийн газраас мэдээллээ.















