Нүүрсний экспорт 20 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш 13,208.4 мян.тн нүүрс хилээр гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 20 хувиар нэмэгдээд байгааг УУХҮЯ мэдээлэв.
Энэ сарын 12-18-нд гэхэд 6,816 автомашин, 500 чингэлэг нийт 842.6 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Долоо хоногт 272 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 918.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9 хувийн өсөлттэй байна.
Харин төмрийн
хүдэр, баяжмалын тухайд 557 автомашин, 475 чингэлэг буюу оны эхнээс 2,442.7
мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны
мөн үеийнхээс 52 хувиар багасжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны өдрийн байдлаар 10.89
тонн алт худалдан аваад байна.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 57 хувийн гүйцэтгэлтэй, тодруулбал, нүүрс 73.4, зэсийн
баяжмал 75.7, төмөр 48.3, алт 54.4, цайр 92.5 хувь байгаа аж.