ДОРНОД: "Шинэ хөгжил" цогцолбор сургууль гурав дахин их ачаалалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-07 17:03:58

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн томоохон цогцолбор сургуулиудын нэг "Шинэ хөгжил" цогцолбор сургууль 700 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 2084 хүүхэд хүлээн авч, гурван ээлжээр хичээллэж байна. Тйймээс тус сургуулийн барилгыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр судалж байна гэж БШУГ-аас мэдээллээ. 


Дорнод аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн үйл ажиллагаа, барилга, байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Ерөнхий архитектор, БШУГ, ГХБХБГ, МХГ, ЭМГ, ОБГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас томилогдсон ажлын баг тус сургууль дээр ажиллаж байна.. 


Сүүлийн жилүүдэд тус сургуулийн хамран сургах тойрогт орон сууцнууд олноор барьж, хөдөө сумдаас шилжин ирсэн суурьшигчид ихэссэнээр цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна. Цаашид бага сургууль болон цэцэрлэгийн барилгыг нийтэд нь зөвхөн цэцэрлэг эсвэл бага сургуулийн зориулалтаар ашиглах зохион байгуулалт хийх боломжтой эсэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтад санал хүргүүлж сургуулийн барилгыг засварлах, өргөтгөх, тус багт шинээр цэцэрлэг, сургууль барих газрыг судлах, зураг төсвийг шинэчлэх зэрэг ажлыг судалж байгаа аж.



Related news