ОРХОН: 6200 орчим иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртэх боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-12 08:18:40
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Баян-Өндөр сумын Яргуйт, Баян-Овоот багийн “Багийн нэгдсэн цогцолбор” ашиглалтад орлоо. Ингэснээр  хоёр багийн 1778 өрхийн 6200 орчим иргэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүртэх боломж бүрдэж байна.

Улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус барилга гурван давхар, 37 өрөө тасалгаатай, дэд бүтэц, тохижилт бүрэн шийдэгджээ. Үүнд хоёр багийн Ажлын алба, Иргэний танхим, Хэсгийн төлөөлөгч, Ахмадын хороо байрлаж иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 

Яргуйт баг 2010 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Их-Залуу багийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан. Шинэ багийн байр ашиглалтад орсноор багийн ажлын албаны ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, нэг дороос төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэж байгаа юм. 

Мөн Аймгийн ИТХ-ын ээлжит 8  дугаар хуралдааны III  тогтоолоор хүн амын төвлөрөл ихтэй зарим багийг хуваах шийдвэр гарсан. Ингэснээр Яргуйт багийг хоёр хувааж Баян-Овоот багийг байгуулсан юм. 






Related news