ХЭНТИЙ: Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайг 29.5 га-аар нэмэгдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтийчүүд “Тэрбум мод”
үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайн
хэмжээг 29.5 га-аар нэмэгдүүлжээ.
Мөн хавар, намрын улиралд “Бүх
нийтээр мод тарих аян”-ыг зохион байгуулж, 18 сум, таван тосгоны хэмжээнд 148,7
мян/ш мод тарьсан байна. Энэхүү ажилд давхардсан тоогоор 20.5 мянган иргэн, 905
ААН, байгууллага, 3418 айл өрх оролцсон аж.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн 0.5 га талбайд шинээр усалгааны систем тавьж, 27 га талбайд 38 км хашаа шинээр барьсан байна. Давхардсан тоогоор 595 хүнийг түр ажлын байраар хангаж, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагч 50 хүнийг ажиллуулжээ.
Аймгийн ахмадын
хороотой хамтран сумдад хяналтын тооллого зохион байгуулсан ба нийт тарьсан
модны ургалт 96,5 хувьтай байгаа талаар холбогдох хэлтсээс мэдээллээ. Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дээрх ажлуудыг хийж байна.