БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур чөлөөт бүсэд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-29 10:54:26

Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаатай болгосон. Чөлөөт бүсийн албан ёсны нээлт ирэх сарын 5-ны өдөр болно.

Нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан ирэх сарын 5-7-ны өдрүүдийн хооронд чөлөөт бүсийн хашаанд олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Уг үзэсгэлэн худалдаанд ОХУ, БНХАУ болон Монгол Улсын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцож, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан харилцан туршлага солилцох аж. Мөн цаашид хамтран ажиллах гэрээ байгуулна гэсэн хүлээлттэй байгаа.

Аймгийн Засаг даргын 2023 оны 151 дүгээр захирамжаар байгуулсан ажлын баг Цагааннуур чөлөөт бүсийн нээлт болон олон улсын үзэсгэлэн худалдааны бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. 

Related news