ДУНДГОВЬ: Ерөнхий Консул Ли Янь Жюнь Дундговь аймагт ажлын айлчлал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-19 15:26:31
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли Янь Жюнь, Худалдааны консул Улаанбагана нар 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр Дундговь аймагт албан айлчлал хийж байна.


Тус айлчлалын хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тэтгэлэг олгож, цөлжилтийг бууруулахад дэмжлэг үзүүлж, “Цайны соёлын ертөнц” Хятадын соёлын өдрийн нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.



Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, ТЗУХ-ийн дарга Н.Түвшинжаргал нар хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Ерөнхий консул Ли Яньжюнь тус аймгийн байгаль орчин, ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цөлжилтийн эсрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боложтойг дурдан, тус салбарт 50,000 юанийн дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, орон нутагт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлдвэржүүлэх тал дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцолсон байна.


Мөн энэ үеэр Ерөнхий боловсролын сургуулийн сурлагаараа тэргүүлэгч болон сурах хүсэл эрмэлзэл бүхий 47 сурагчид тус бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг гардуулж, цаашид боловсролын салбарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.



Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын зүгээс найрсаг хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн, цаашид эрүүл мэндийн салбар, тэр дундаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр БНХАУ-д нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Related news