Киришима Б.Лхагвасүрэн анхны даваагаа авч, Тэрүнофүжи дараалан уналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-15 10:29:07

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээн Осака хотноо үргэлжилж байна.


Тав дахь өдрийн барилдаанд озэки Киришима Б.Лхагвасүрэн анхны даваагаа авсан бол Хоошёорюү С.Бямбасүрэн дөрөв дэхээ давлаа.


Харин 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр өдөр дараалан өвдөг шороодов. Түүнчлэн озэки Котоновака, Такакейшо нар унажээ.


Таван өдрийн дараа макүүчид нэг ч унаагүй гурван бөх байгаа нь комүсүби Аби, маэгашира Оносато, Такэрүфүжи нар юм. Харин тэргүүлэгчдээс араас Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй дөрвөн бөх нэхэж байна.


Монгол бөхчүүдийн амжилт

Макүүчи зиндаа

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2:3

З-О Киришима Б.Лхагвасүрэн 1:4

Б-О Хоошёорюү С.Бямбасүрэн  4:1

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 1:4

Б-15 Рога А.Амарсанаа 3:2

Жюүрёо зиндаа

Б-2 Миторюү Б.Төрболд 3:2

Б-4 Оошёоүма П.Дэлгэрбаяр 3:2

Б-6 Чиёошома Г.Мөнхсайхан 2:3

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр  3:2

Б-9 Тамашохо Э.Энхманлай 1:4

Макүшита зиндаа

Б-2 Онокацү Б.Чойжилсүрэн 2:1

Б-6 Хокүтомарү Н.Чинзориг 1:2

З-9 Дэванорюү Т.Тэмүүлэн 1:1

З-11 Хокүтэнкай Г.Сүхбат 0:2

Б-20 Котокэнрюү Г.Билгүүн 1:2

З-27 Асахакүрюү Р.Жамъянтогтох 2:0

Б-29 Казэноүми Ц.Билгүүн 0:2

З-46 Араүма Б.Төртогтох 1:2

Санданмэ зиндаа

Б-1 Токисома Б.Анхбаяр 2:1

З-15 Саданохикари Д.Наранцогт 1:1

Б-18 Сэнхо Жигүүр 0:2

Жонидан зиндаа

Б-32 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3:0

Related news