Сэлэнгэ аймгийн охидын баг алтан медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭМонголын волейболын холбооны 2016 оны "Гоё кап" Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд О.Наранбаатар дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Охидын баг тэргүүлж алтан медаль хүртлээ.
Залуучуудын Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн охидын баг өмнөх жилүүдэд мөн л аваргалж байсан чадварлаг тамирчид юм. Энэхүү тэмцээний “Шилдэг хамгаалагч”-аар Зүүнхараа багийн И.Батбаяр, Шилдэг холбогчоор Г.Гандолгор, “Шилдэг довтлогч”-оор, Д.Эрдэнэбулган, “Шилдэг тэгш тоглогч”-оор Г.Энхнаран шалгарсан байна. Алтан медалийн эздийг дасгалжуулсан багш О.Наранбаатар “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарчээ.
Мөн Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай хөвгүүдийн баг 4-р байранд шалгарсан байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг