Зуунмод суманд 11590 гаруй хүн саналаа өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-06 19:12:12
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын сонгогчдын тоо урьдчилсан байдлаар 11591 байгаа бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуульд Зуунмод суманд нэг нам, нэг эвсэл 31 мандаттайгаар өрсөлдөж байна.

Үүнээс “Төв нутаг эвсэл”-ийн 31 нэр дэвшигч, МАН-ын 31 нэр дэвшигч нийт 62 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Номт багийн санал авах байран дээр долоо, Зүүндэлгэр багт гурав,  тавдугаар багийнхан зургаа, Ланс хоёрдугаар баг, Баянхошуу баг, Баруун Зуунмод буюу зуравдугаар багийнхан тус бүр таван нэр дэвшигчийг сонгогч сонгон дугуйлах юм байна.

УИХ-ын сонгуулийн үеэр ажилласан санал авах байрууд энэ сарын 19-ний өдөр хуучин байрлалдаа ажиллах бөгөөд сонгогч та сонгогчдын нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн эсэхээ харъяа санал авах байрандаа очиж шалгахыг Зуунмод сумын сонгуулийн хорооноос мэдээллээ. Сум, дүүргийн ИТХ-ын санал хураалт 2016 оны 10-р сарын 19-ний өдөр болно.

Т.Есүхэйтөмөр

Related news