Улсын харцага Э.Даш: Төрийн наадам шударга болох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-17 12:06:20

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын өсөх идэр начин Э.Дашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар харцага цол олгов.


Тэрбээр цолоо авсныхаа дараа, “Төрийн наадам шударга болох ёстой. Удахгүй Ардын хувьсгалын 103 жилийн ой болно. Хүн бүр хүлээж, догдолж байгаа байх. Наадам маань хэл амгүй, шударга болоосой гэж бодож байна. Өнөөдрөөс наадмын бэлтгэлдээ гарч байгаа. Монголын үндэсний бөхийн холбооноос наадмын өмнө галуудаар явж допингийн төрлийн эм, бодисын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулдаг” хэмээн ярилаа.  

Related news