U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Йорданыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-20 08:53:14

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгасан бөхийн төрлүүдийн U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн дараа Йорданы Амман хотод эхэлнэ.


Найман өдөр үргэлжлэх тус тэмцээнд 19 тамирчин Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Мандахнаран, сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх нарын удирдлага дор оролцох юм. Энэ жилийн нас насны УАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн дасгалжуулагч нар ААШТ-д оролцох баг тамирчдаа удирдаж байгаа нь энэ юм.  


Энэ удаагийн тэмцээнд манай улсаас анх удаа сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Боргил оролцоно. 

Related news