ГОВЬ-АЛТАЙ: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ур чадвар олгох хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-08-22 14:35:45

Говь-Алтай, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ур чадвар олгох хөтөлбөрийн бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх тухай аймгийн Хөдөлмөр халамжийн газраас мэдээлэв. 


Ажилгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг ажил олгогчийн захиалгаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэргэжлээр ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулах,  хөдөлмөр эрхлэлт, тогтвортой ажлын байрыг дэмжихэд чиглэсэн “ Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр “ –ийн  хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ.

Хөтөлбөрт ажилгүй, ажил хайгч, ажил олоход хүндрэлтэй, мэргэжлийн түвшнээ ахиулах хүсэлтэй, мэдлэг ур чадвараа үнэлүүлэх иргэд хамрагдах боломжтой юм. 


Тэгвэл ил хөтөлбөрт хамрагдсанаар: 

-Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулна.

-Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлнэ.

-Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлэх ажээ. 

Бүртгэлийг наймдугаар сарын 31- ний өдрийг дуустал  Говь-Алтай аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэнэ гэв.

Related news