ГОВЬ-АЛТАЙ: Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлогод аудит хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газраас “Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитыг наймдугаар сарын 28-наас эхлүүллээ.
Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, хууль эрх зүйг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдсэн эсэх, байгууллагуудын хүний нөөцийн тогтолцоо нь сайн засаглалыг бий болгож байгаа эсэх зорилтын хүрээнд аудит хийж УИХ-д хүргүүлэх аж. Төрийн захиргаа, төрийн тусгай, улс төрийн, төрийн үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн, бодлогын, хяналт шинжилгээ дотоод аудитын албад нь өөрийн болон өөрт хамаарах байгууллагуудын хүний нөөцийн бодлогыг оновчтой зөв тодорхойлсон, боловсруулсан, батлуулсан байдлыг 2013 оноос эхлэн 10 жилийн хугацааг хамруулан аудитыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Тус аудитыг улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.