ДАРХАН-УУЛ: Ургац хураалт 66.3 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалт 66.3 хувьтай явж байна. Үүнд үр тариа 11100 га талбайгаас 12600 тн, төмс 365.1 га талбайгаас 3810 тн, хүнсний ногоо 1580 га-аас 16.890 тн, малын тэжээл 256 га талбайгаас 398 тн, тосны ургамал 1100 га талбайгаас 251 тн ургац тус тус хураан авчээ.
Үр тарианы 48 комбайн, төмс, хүнсний ногооны 28 хураагч техник ажиллаж байгаа хэдий ч намрын ургац хураалтад ажиллах 1500 хүн шаардлагатай байна.
Орхон,
Хонгор суманд ажиллах хүчний судалгаа хийж байна гэж аймгийн ХХААГ-аас
мэдээлэв.