ХОВД: Мөнгөн чимэглэлийг уран дархан Н.Гомбо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-02 19:03:51

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн онцлох үзмэрийн нэг бол мөнгөн хадлага чимэглэл.  


Эхний хоёр чимэглэл нь ижил хийцтэй, хадлага дээр 12 ширхэг товруу гаргаж хийсэн байна.  


Харин нэг мөнгөн чимэглэл нь ромбо хэлбэртэй. Нийт жин нь 118 гр. Ромбо хэлбэртэй чимэглэл шигтгээний урт нь 8 см бол өндөр 3.7 см,  өргөн 24 см юм.   


Ховд аймгийн Музейд 3000 гаруй үзмэр бий. Үүний дотор өв соёл, угсаатны онцлог, хувцас, гоёл чимэглэлтэй холбоотой 500 гаруй үзмэр байдаг.  


Дээрх үзмэрийг Мөст сумын иргэн, уран дархан Н.Гомбо хийжээ.   

Related news