БУЛГАН: “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-26 16:57:25

Булган,2024 оны арванхоёрдугаар сарын 26  /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын IV хуралдаан 92.8 хувийн ирцтэй боллоо.


Энэ удаагийн хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэн баталлаа. Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хяналт шинжилгээ үнэлгээний үзүүлэлт, хэрэгжилт, хүрэх үр дүнг хэлэлцэн баталсан байна.


Мөн Булган аймгийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай, 2025 онд агнах амьтдын дээд хязгаар батлах тухай, аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн төсөл батлах тухай асуудлууд тус бүр дээр хэлэлцэн баталлаа.

 

Related news