БУЛГАН: Азийн залуучуудын V пара наадмаас С.Энх-Амгалан мөнгөн медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Азийн залуучуудын V пара наадмыг Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ сарын 7-14-нд зохион байгуулж, Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10 ангийн сурагч Сайнжаргалын Энх-Амгалан хөнгөн атлетикийн 800 м гүйлтийн Т37 ангилалд мөнгөн медаль хүртжээ.
Тус наадамд 35 орны 1500 баг тамирчин 11 спортын төрөлд 481 медалийн төлөө өрсөлджээ.
Манай улсаас пара хөнгөн атлетикийн төрөлд 12, бочигийн спортод тав, пауэрлифтингээр нэг тамирчин оролцсон бөгөөд 35 орноос 28 орны тамирчид медаль хүртсэн байна.
Азийн залуучуудын VI пара наадмыг ирэх онд Япон улсад зохион байгуулахаар болжээ.


Ulaanbaatar