БАЯНХОНГОР: Тохижилт үйлчилгээний ажилчдын цалинг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-17 19:48:21
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ИТХ-ын шийдвэрээр 2025 оныг "Хот тохижилт - Хотын соёл"-ыг дэмжих жил болгон зарласан.

Энэ хүрээнд хотын соёлч иргэдийнхээ ая тухтай цэвэр цэмцгэр амьдрах орчныг бүрдүүлэн ажиллаж байгаа "Баянхонгор - Тохижилт үйлчилгээ" ОНӨААТГ-ын ажилчдын албандаа тогтвортой ажиллах хүсэл зорилгыг дэмжиж, орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 70 хувиар тооцож нэмэгдүүлэх шийдвэр гарчээ.

"Баянхонгор - Тохижилт үйлчилгээ" ОНӨААТГ үндсэн 74 ажилтан, гэрээттэйгээ нийлээд 85 алба хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Related news