Ихэнх нутгаар маргааш хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-02-21 08:52:06

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3-2 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -3-8 градус, бусад нутгаар -9-14 градус хүйтэн байна.


Ихэнх нутгаар маргааш, нутгийн баруун хэсгээр, энэ сарын 23-нд өдөртөө хүйтний эрч суларна.

Related news