БАЯН-ӨЛГИЙ: “Үндэсний уламжлалаа дээдэлье” танин мэдэхүйн ажил зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ирж буй 17 дугаар жарны “Хөхөгчин" модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Би монгол хүүхэд” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний уламжлалаа дээдэлье” танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Энэхүү боловсрол танин мэдэхүйн зорилго нь монголчуудын уламжлалт
мэндлэх хүндлэх ёсыг таниулах, ах дээдсээ хүндэтгэх зан үйл болон цагаан сарын
баярын өдрүүдэд ахмад хүмүүстэй мэндлэх, золгох ёс, Цагаан сарын түүх, битүүлэх
ёсон, идээ зоог, шинэлэх ёсон, Цагаан сарын үед цээрлэх зан
үйлийг хүүхдүүдэд зааж сургах, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.
Тус үйл ажиллагааг аймгийн музей
зохион байгуулж, Монгол Улсын баатар
М.Экейн нэрэмжит аймгийн
ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Н.Лайла багштай 3 дугаар ангийн 40
сурагчийг хамрууллаа.
Хүүхдүүд өв соёлын талаар мэдлэгээ дээшлүүлж боловсролын
танхимын “Үүшүүр”, “Хорол”, “Дөрвөн бэрх”, “Шагайн” тоглоомоор тоглож, музейн
виртуаль ертөнцөөр аяллаа.









