ӨВӨРХАНГАЙ: Есөнзүйл сумын малчин Г.Маамынх улс, аймгийн зургаан аваргатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-25 18:20:07

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Есөнзүйл сумын Эрээний 4-р багийн малчин М.Нарангэрэл, Д.Мөнхцэдэв нар “Улсын аварга малчин”-аар шалгарлаа.


1999 онд айл гэр болж, буянт мал сүргээ хамтдаа өсгөн өнөөг хүртэл тасралтгүй 25 жил уйгагүй хөдөлмөрлөсний үр шимийг ийнхүү амсаж, УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагаас шагналаа гардан авав.


Аваргууд малын удмын санг хамгаалах, үүлдэр угсааг сайжруулахад  нутгийн малчдаа манлайлан оролцож, хонин сүргээ баянгол омгоор, адуугаа гал шар удмаар цус сэлгэн тоонд биш, чанарт анхааран ажиллаж байна. Мөн бэлчээрийн менежментийг сайжруулахад анхаарч, өвөлжөөгөө хашаалан ногоон тэжээл тариалахын зэрэгцээ нь адууны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч  сур, суран эдлэлээр хазаар, ногт хийх аргыг залуу малчдад заан сургадаг.

Тэд удам залгасан аварга малчид. Аав Г.Маам нь 2000 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарч байсан бол түүнээс хойш хүү, хүргэд нийлсэн таван аймгийн аварга төржээ. Тэдгээрээс М.Нарангэрэл салхи хагалж, "Улсын аварга малчин" боллоо. Шинэ аваргууд Сарын голдоо өвөлжин анхны төлөө хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Related news