ӨВӨРХАНГАЙ: "Оны онцлох хүүхэд"-ийг есөн төрлөөр тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-23 15:28:46

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, ХГБХХГ-аас 34 дэх жилдээ “Оны онцлох хүүхэд”-ийг шалгарууллаа.

Энэ жилийн шалгаруулалтад 10 сумаас 41 хүүхэд материал ирүүлснээс улс, олон улс, тив, дэлхийн хэмжээнд урлаг, сурлага, спорт, сайн үйлсийн өндөр амжилт гаргасан есөн хүүхдийг дараах төрлөөр тодруулан шагнасан юм.Тухайлбал, сурлага, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, Техник сэтгэлгээ, шинэ санал санаачилга, бүтээлч байдал, байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчны чиглэлээр идэвх санаачилгатай ажилласан хүүхдүүд оны онцлохоор тодорлоо.


Мөн “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын манлайлагч хүүхэд”-ээр Арвайхээр сумын Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Б.Бямбадолгор, Оюун ухааны спортын төрөлд Хархорин сумын Гүнзгий сургуулийн 6а ангийн сурагч Ш.Амарбаяр, Багийн амжилт төрөлд Хархорин сумын Орхон сургуулийн “Цаглашгүй ундарга” хамтлаг тус тус шалгарсан байна.

 

Related news