ХӨВСГӨЛ: Сар шинийн баярт зориулсан барилдаанд аймгийн заан Л.Энхбат түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн , 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын цолтой 64 бөхийн барилдаан боллоо.
Тус барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн заан Л.Энхбат түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан А.Мягмаржав үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Галт сумын харьяат аймгийн начин Н.Цэрэндаш, Тосонцэнгэл сумын харьяат “Идэрийн Цуурайт” дэвжээ, Дулааны 4-р цахилгаан станцын бөх сумын заан Э.Мөнхтөр нар тус тус шалгарлаа.