ХӨВСГӨЛ: Мөрөн сумын хэмжээнд 72657 мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт мод тарьж ургуулах чадавхыг бэхжүүлэх, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд экологийн боловсрол олгох, үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхээр 2021-2030 хүртэл хугацаанд 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэ онд Мөрөн сумын хэмжээнд 72657 мод тарьжээ.
Хаврын мод тарилтаар 33 аж ахуйн нэгж байгууллага 7937, 14 багийн айл өрх 9570, Мөрөн Улаанбаатар чиглэлийн авто зам дагуу 5 км урттай хамгаалалтын ойн зурваст 5000 нийт 22507 мод тарьжээ.
Намрын мод тарих өдрөөр 19 аж ахуйн нэгж байгууллага 1550, 205 айл өрх 1050, Агро ойн аж ахуйн 50 га талбайд 40000 мод, шинээр байгуулсан бичил цэцэрлэг, төгөлд 7550 нийт 50150 мод тарьжээ.
Хөвсгөл аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний жил бүр
2,2 сая мод тарьж ургуулах зорилт
дэвшүүлэн ажиллаж байна.
Тарьц суулгацын нөөц бүрдүүлэх,
мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 4 жилийн
хугацаанд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тоо 20 хувиар нэмэгдэж,
1.297.677 ширхэг 15 зүйлийн тарьц суулгацыг ургуулж байна.

Ulaanbaatar