АРХАНГАЙ: “Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-06 14:58:19

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх “Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөнийг 2025 оны II улиралд багтаан улсын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг нэгтгэн тайлагнах ажил өрнөж байна.


Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг энэ сарын 28-нд Архангай аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд буй.


Үндэслэл нь УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн баталж, Молнгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлэгт “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн өргөтгөсөн хуралдаанаар “Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байдаг.


“Бүсчилсэн хөгжил” хөдөлгөөний зорилго нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагааг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд нийгмийн бүх талын оролцоог хангах, бүс орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.


Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үр дүнд Хангайн бүсэд томоохон ямар хөрөнгө оруулалтыг хийх талаар хэлэлцэн шийдвэрлэж, ирэх жилийн төсөвт суулгах ач холбогдолтой.


Related news