Их мастер Б.Мишээл Италийн тэмцээнд түрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Италийн Верона хотод 100 буудалт даамын “Веронагийн цом” тэмцээн болж, эмэгтэйчүүдийн ангилалд их мастер Б.Мишээл түрүүлжээ.
Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт юм. 29 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлдсөн байна.
Б.Мишээл 2016 онд Турк улсад
болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусьд болсон
өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.