СЭЛЭНГЭ: Цуврал тэмцээний буудлагын төрлийн аваргууд тодорлоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-14 12:54:15

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Буудлагын спортын мастер, бэлтгэл дэд хурандаа Д.Ганбаатарын нэрэмжит буудлагын тэмцээн Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн буудлагын талбайд өчигдөр боллоо.

 

Цуврал тэмцээн нь “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ой, Чөлөөлөх дайны 80 жилийн ойг угтан Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд болдогоороо онцлогтой.

 

Тэмцээнд 14 байгууллагын 100 гаруй алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс удирдлагуудын буудлагын төрөлд тэргүүн байрыг Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн захирагч хурандаа Н.Баяржаргал, дэд байрыг ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, гутгаар байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Мөнхзул нар эзэллээ.

 

Мөн тэмцээний 9мм ПМ гар бууны буудлагын төрөлд дэд хурандаа Э.Эрдэнэсайхан ахлагчтай ХЦ-ийн 0243 дугаар ангийн баг тамирчид тэргүүлж, Цагдаагийн бэлтгэл ахмад Б.Энхтүвшин ахлагчтай Цагдаагийн газрын ахмадуудын баг, хурандаа Э.Батбаяр ахлагчтай ХЦ-ийн 0101 дүгээр ангийн баг удааллаа.

Мөн 9мм ПМ гар бууны тэргүүний шилдэг мэргэн буудагчаар Цагдаагийн бэлтгэл ахмад Л.Мөнгөнхундага шалгарлаа.

 

7.62мм АКМ автомат бууны буудлагын төрөлд ахлах ахлагч Т.Баатархүү ахлагчтай ХЦ-ийн 0101 дүгээр ангийн баг тэргүүлж, ахлах ахлагч Ц.Ууганбаяр ахлагчтай ОБГ-ын баг, бэлтгэл хошууч С.Пүрэвдорж ахлагчтай ХЦ-ийн 0101 дүгээр ангийн ахмадуудын баг тамирчид удааллаа.

 

7.62 мм АКМ автомат бууны тэргүүний шилдэг мэргэн буудагчаар ХЦ-ийн 0101 дүгээр ангийн ахлах ахлагч Т.Баатархүү, СВДмэргэн буудагчийн винтовын тэргүүний шилдэг мэргэн буудагчаар ОБГ-ын газрын ахлах ахлагч Ц.Ууганбаяр нар тус тус шалгарлаа.

 

Ташрамд дурдахад ахлах ахлагч Ц.Ууганбаяр 2 дахь жилдээ Тэргүүний шилдэг мэргэн буудагчаар шалгарч байна.