МҮОХ-ны “Олимпийн алдар” одон гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-12 13:18:28

МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сүхбаатар сумын 5-р сургуулийн захирал, гандболын спортын мастер Д.Галсанцэрэн, Сэлэнгэ аймгийн Гандболын холбооны ерөнхийлөгч Э.Эрдэнэсайхан нарыг шагнаж урамшууллаа.

Энэхүү шагналыг энэ сарын 11-ны өдөр нээлтээ хийсэн Улсын аварга шалгаруулах гандболын тэмцээний нээлтийн үеэр гардуулсан юм. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын хувьд спортын бүх төрлийн арга хэмжээг байнга дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ гадаад дотоодын уралдаан тэмцээнд Сэлэнгийн авъяаслаг тамирчдаа оролцуулах боломжоор дэмжиж, оролцуулсаар байгаа. Мөн олон нийтийн дунд “Спортод элэгтэй Засаг дарга” гэгддэгээр нь. Сүхбаатар сумын 5-р сургуулийн захирал, гандболын спортын мастер Д.Галсанцэрэнг гандболын спортыг түгээн дэлгэрүүлж, шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргах үйлсэд олон жилийн хөдөлмөрөө зарцуулж яваад нь. Мөн Э.Эрдэнэсайханыг Сэлэнгэ аймгийн Гандболын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, энэхүү спортыг хөдөө орон нутагт дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оролцуулж яваа амжилтуудаар нь тус тус олгожээ. Энэхүү МҮОХ-ны “Олимпийн алдар” одонг Монголын Гандболын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч  Д.Жаргалсайхан гардуулан өглөө.

Ч.Отгонцэцэг

Related news