Мини парламент удирдлагаа сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-16 22:35:01

Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Мини парламент 2016-2017 оны хичээлийн жилийн анхдугаар чуулганаа хийлээ. 

Уг чуулган 32 төлөөлөгчийн ирцтэйгээр амжилттай хуралдаж, удирдлагуудаа сонголоо.
Мини парламентын даргаар Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч М.Золбоо, нарийн бичгийн даргаар тус сургуулийн 12-р ангийн сурагч П.Энх-Эрдэнэ нарыг сонгожээ. Мөн дараагийн хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагт хуралдуулахаар товлосон байна.

Энэхүү Мини парламентын хуралдаанаар дамжуулан хүүхдүүд өөрслийн дуу хоолойг нийгэмд хүргэдэг юм.

Д.Мишигсүрэн

Related news