Өмнөговийнхон авто машингүй өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-17 18:20:50

Өмнөговь аймагт энэ сарын 19-нд авто машингүй өдөр зохион байгуулахаар боллоо.

Уг арга хэмжээг 15 сумандаа нэгэн зэрэг хийхээр болсон бөгөөд тухайн өдрийн 10-14 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хаах ажээ. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газартай хамтран Өмнөговь аймгийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох, “Автомашингүй өдөр”-ийг ийнхүү зохион байгуулахаар болжээ.

Мөн холбогдох байгууллагууд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ мэдээлэл, гарын авлагыг иргэдэд хүргэж ажиллах юм байна.

Д.Мишигсүрэн

Related news