Өмнөговийн нутгаар нийт бэлчээрийн 40 хувь нь боломжийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн нийт бэлчээрийн 40 хувь нь боломжийн, 45 хувь нь дунд зэрэг, 15 хувь нь тааруу байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтоогүй байна. Ноён сумын урд хэсэг, Бандалай, Хүрмэн сумын урд хэсэг, Номгон сумын Төхөм багийн нутгаар бэлчээрийн гарц тааруу байгаа юм.
Тус аймгийн хэмжээнд 5450 малчин өрхийн 2.1 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлбэл 2.9 толгой мал өвөлжих урьдчилсан тоо гараад байна. Өөр аймгийн нутагт 19 өрхийн 9.9 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа бол өөрийн аймгийн бусад сумдад 117 өрхийн 52.6 мянган толгой мал өвөлжиж байгаа ажээ. Мөн тусгай хамгаалалттай бүс нутаг 623 өрхийн 187.9 мянган толгой мал, хилийн зурваст 179 өрхийн 20.3 мянган мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар оторт байгаа өрхүүдийн нарийвчилсан судалгааг хийж байгаа гэж тус аймгийн ХХААГ-ын ХАА-н хэлтсийн дарга н.Гантулга ярилаа.
Малчид бэлтгэвэл зохих өвс тэжээлийнхээ 71.7 хувийг, сумдын аюулгүй нөөцөд 66.2 хувийг, аймгийн Засаг даргын аюулгүй нөөцөд 100 хувь бэлтгэсэн байгаа ажээ.
Д.Мишигсүрэн