Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элч, Японы Үндэсний угсаатны зүйн музейн Хүн төрөлхтний иргэншлийн судалгааны тэнхимийн эрхлэгч, профессор, Монгол судлаач Шимамүра Иппэйг энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Тусгай стратегийн түнш Япон
Улсад ажиллаж буй Шимамүра Иппэйг энэ оны 8 дугаар сард Монгол Улсын "отгон" Соёлын элчээр томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс, монгол соёлыг Япон Улсад
сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд нь талархал
илэрхийлэв.
Шимамүра Иппэй нь соёлын антропологийн чиглэлээр мэргэшсэн
судлаач бөгөөд Монголын нүүдлийн соёл, бөө мөргөл, буддын шашин, орчин үеийн
соёлын өөрчлөлтийг судалдаг. Тэрээр цаашид Монгол судлалын чиглэлээрх
судалгаагаа өргөжүүлэх, музейн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд хийхээр
төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.
Ulaanbaatar