ГОВЬ-АЛТАЙ: Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-18 10:17:24

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, тус аймагт 108 сая мод тарьж ургуулах зорилтыг эрчимжүүлэх зорилгоор Цогт сумын заган ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл хэрэгжүүлнэ.


Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дахь Нүцгэний тал хэмээх газар заган ойг нөхөн сэргээж, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалан ажиллахаар болжээ. Энэхүү төсөл нь:


 • Заган ойн экосистемийг сэргээн хамгаалах

 • Биологийн олон янз байдлыг хадгалах

 • Цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах

 • Ойг тогтвортой хамгаалж, зохистой ашиглах

 • Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

 • Байгаль орчны талаарх мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм гэдгийг Байгаль орчны газраас онцлон танилцууллаа.


Төсөл хэрэгжсэнээр заган ойг хамгаалах, нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой менежментийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Related news