Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Манай орны төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор -28-33 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр,
Сэлэнгэ, Ерөө, Хараа голын хөндийгөөр -22-27 градус, Хэрлэн, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр -18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр -8-13 градус, бусад нутгаар -13-18 градус хүйтэн
байна.