Алтайн уулархаг нутгаар цасаар шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол орны зүүн хязгаар Халх голын сав газраар өнөөдөр, Монгол-Алтайн уулархаг нутгаар маргааш цасаар шуурна.
Мөн баруун болон говийн аймгуудын нутгийн зарим, төвийн
аймгуудын ихэнх нутгаар даваа гарагт, зүүн аймгуудын нутгийн зарим газраар мягмар
гарагт цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Ингэхдээ Алтайн уулархаг нутгаар маргааш, ихэнх нутгаар
нөгөөдөр, тал, хээрийн нутгаар мягмар гарагт салхи секундэд 15-17 метр хүрч
ширүүсэх юм.
Иймд, иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээ, мэдээллийг
тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг
дагаж, ажил, амьдралаа төлөвлөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас
зөвлөж байна.