Суданы иргэний дайныг зогсоох төлөвлөгөөг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-20 20:04:07

ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /Kazinform/. Саудын Араб, АНУ-ын төлөөлөгчид 3 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Суданы зэвсэгт хүчний ерөнхий командлагч Абдель Фаттах аль-Бурхан-д хүлээлгэн өгчээ.


Sudan Tribune сонинд мэдээлснээр, уг төлөвлөгөө нь Суданд дайныг зогсоох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, засгийн эрхийг иргэний засаг захиргаанд шилжүүлэн өгөх гэсэн гурван асуудлыг тусгасан байна.


Аль-Бурхан саяхан Эр-Рияд хотноо Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж Мухаммед бин Салмантай, дараа нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Африкийн асуудал эрхэлсэн ахлах зөвлөх Массад Булос-той уулзжээ. Энэ үеэр тэрбээр санал болгосон төлөвлөгөөг судлахад хугацаа өгөхийг хүссэн байна.


Sudan Tribune сонины эх сурвалжуудын ярьснаар, Дарфур, Кордофан хотуудад хүмүүнлэгийн хямрал даамжирч байгаатай холбогдуулан Д.Трампын засаг захиргаа өөр хэд хэдэн хувилбарыг боловсруулаад байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, сөргөлдөгч талууд гал зогсоох саналыг хүлээж аваагүй тохиолдолд тэдэнд шахалт үзүүлэхээр төлөвлөсөн байна.  


Өнгөрсөн 11 дүгээр сард Д.Трамп мэдэгдэхдээ, Суданы иргэний дайныг зогсоохын төлөө ажиллах болно гэж байсан юм.


Сүүлийн хоёр сарын хугацаанд Суданд аюулгүй байдлын нөхцөл байдал муудсанаас үүдэн 50 гаруй мянган хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна.

Related news