СЭЛЭНГЭ: Малчид Өвөрмонголын мал аж ахуйн инноваци, үйлдвэрлэлийн шинэ шийдлүүдтэй танилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын малчин,
мал бүхий иргэдийн төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-д зочилж танилцах, туршлага судлах аялалд оролцоод иржээ.
Аяллын
хүрээнд Шилийн гол аймгийн Хөвөөт Шар хошууны сүү, цагаан идээний үйлдвэр,
махны үхрийн фермер, Гэгээн тал малчны кемп зэрэг газруудад очиж, үйлдвэрлэлийн
дэвшилтэт технологи, чанарын стандарт, мал аж ахуйн менежменттэй газар дээр нь
танилцсан
байна.
Энэхүү танилцах аяллын гол зорилго нь:
•
Сүү, цагаан идээг боловсруулах дэвшилтэт технологи судлах
•
Мал аж ахуйн менежмент, зохион байгуулалтын туршлага авах
•
Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандартад газар дээр нь танилцах
•
Ирээдүйн хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэхэд чиглэжээ.
Танилцах
аялал нь малчдын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлж, Монгол-Өвөрмонголын мал аж ахуйн
инноваци, үйлдвэрлэлийн шинэ шийдлүүдээс суралцах боломжийг бүрдүүлж өгснөөрөө ач
холбогдолтой юм.
Мөн малчдын мэдлэг, туршлагыг нэмэгдүүлж, Монгол-Өвөрмонголын
мал аж ахуйн инноваци, үйлдвэрлэлийн шинэ шийдлүүдээс суралцах боломжийг бүрдүүлж өгсөн байна.
Дээрх аялалыг Хиномад.мн аялалын компанитай хамтран зохион
байгуулжээ.