ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 60 гаруй сонирхогч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Үндсэн Хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ өдрүүдэд боллоо.
Шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, жигд хөгжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн жил бүр Үндсэн Хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болов.
Энэ жилийн “Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар болон аймгийн Шатрын холбоо ивээн тэтгэсэн бөгөөд эрэгтэй 50, эмэгтэй 12 нийт 60 гаруй шатар сонирхогч оролцжээ.
Тэмцээнийг УИХ-ын Тамгын газраас ирсэн удирдамжийн дагуу зохион байгуулж, шатрын спортын улсын шүүгч А.Мөнхбат шүүн явуулсан тухай Говь-Алтай аймгийн ИТХ-аас танилцуулсан юм.