СҮХБААТАР: Өнөө шөнө нийт нутгаар цасаар шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-22 16:24:39

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө буюу өнөө шөнө нийт нутгаар цас орж, шуурна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.


Энэ үеэр салхи ихэнх хугацаанд баруунаас 12-14 м/с хүрч ширүүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.


Сүхбаатар аймгийн нийт нутгаар цас багатай, өнтэй өвөлж болж байна. Арванхоёрдугаар сарын 19-ний байдлаар Дарьганга, Наран, Түмэнцогт сум 4 см, Баяндэлгэр, Түвшинширээ, Сүхбаатар суманд 3 см, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Асгат, Онгон, Халзан сумдад 2 см, Уулбаян суманд хамгийн бага буюу 1 см цасан бүрхүүлтэй байна.

 

Related news