Төсөв, эдийн засгийн хүндрэлийг даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Тус хуралдаанаар “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын
тогтоолын төсөл, “Төрийн
өмчийн музейд зэрэглэл тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын
тогтоолын төсөл, “Автобензин,
дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 18
дугаар тогтоол, “Визийн
шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх,
тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Нийгмийн халамжийн тэтгэвэр,
тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Шинжлэх ухаан, эрүүл мэнд,
боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах
арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Импортын зарим барааны гаалийн албан
татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Төсөв, эдийн засгийн хүндрэлийг
даван туулах 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Ерөнхий сайдын 2025 оны 76 дугаар
захирамжийн дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд ашигт малтмалын лицензийн
тооллого хийх ажлын явц байдал, Түлш,
шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулах тухай, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх
төлөвлөгөөний төсөл болон Монгол Улсад 2026 онд зохион байгуулах аялал
жуулчлалын арга хэмжээний нэгдсэн цаглавар, хаврын мах бэлтгэл зэрэг асуудалтай танилцах юм.
Ulaanbaatar