Унгар Улсын Засгийн газраас магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран Монгол Улсын иргэдэд зориулсан магистрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.
Санал болгож буй англи хэлээрх хөтөлбөрүүд:
-Хөдөө аж ахуйн биотехнологи (Hungarian University of
Agriculture and Life Sciences, Szent István Campus).
-Малын тэжээл, тэжээлийн аюулгүй байдлын инженерчлэл
(Hungarian University of Agriculture and Life Sciences, Kaposvár Campus).
-Ургамал хамгаалал (University of Debrecen, Debrecen).
Унгар Улсын Засгийн газраас Бүртгэлийн болон сургалтын төлбөр, үндсэн сурах бичиг, дотуур байрны байршил, амьжиргааны тэтгэмж, эрүүл мэндийн даатгалыг бүрэн санхүүжлүүлэх юм.
Тэтгэлэг нь зөвхөн суралцагчид хамааралтай бөгөөд гэр бүлийн
гишүүдийн зардлыг хариуцахгүй аж.
Тэтгэлэгт хөтөлбөрт элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн, оршин суугч байх, Сурлагын өндөр амжилттай байх, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, Эрүүл мэндийн байдал сайн, суралцах эрмэлзэлтэй байх, 30 хүртэлх настай бол давуу тал болно.
Тэтгэлгийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүлээн авна.
1-р шат: Хүсэлт гаргагчдыг НҮБ-ын
ХХААБ-аас урьдчилсан байдлаар шалгаж, Унгарын харгалзах их, дээд
сургуулиудад хүргүүлнэ. (Зөвхөн бүрэн гүйцэд бүрдүүлсэн материалыг хүлээн
авна).
2-р шат: Их сургуулиуд англи хэлээр бичгэн болон аман шалгалт авч, эцсийн шалгаруулалтыг хийнэ. Бүртгэл болон тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг fao.org/europe/events/detail/fao-hungarian-government-scholarship-programme-2026-2027 холбоосоос үзэх боломжтой.