Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни баг бага сургуультай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-27 11:43:58

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт 75 хүүхдийн хүчин чадалтай бага сургуулийг нээлээ.


Боловсролын яамны мэдээлснээр, Хаан банкны хөрөнгө оруулалтаар барьсан уг сургуулийн барилга нь монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, дулаан, агааржуулалт сайтай, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй, байгальд ээлтэйгээрээ онцлог юм.


Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулжээ.


Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран хэрэгжүүлж буй “Багийн бага сургууль” төслийн хүрээнд уг сургуулийг нээжээ. 




Related news