Фулбрайтын оюутны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2026-01-27 19:00:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2027-2028 оны Фулбрайтын оюутны хөтөлбөрт өргөдлийн материал хүлээн авч эхэлжээ.


Фулбрайтын оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог юм. Монгол Улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 20 хүртэлх тооны суралцагч хамруулж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос: https://mn.usembassy.gov/mn/fulbright-student-program/ 


Related news