ГОВЬ-АЛТАЙ: Цахилгаан эрчим хүчээр хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-28 13:38:04

Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 28-ны 14:00-18:00 цагийн хооронд Говь-Алтай аймгийн төв болон сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлана.


2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00-18:00 цагийн хооронд Аваарын захиалгаар 35/0.4кВ-ын Цагаан-Олом дэд станцын 35кВ Цагаан-Олом-Есөнбулаг чиглэлийн 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл засварлах,35кВ-ын вакум таслуурын гэмтэл засварлах ажил хийгдэнэ. 


Энэ хугацаанд Говь-Алтай аймгийн төв болон сумдын хэрэглэгчдийг ЦДҮС ТӨХК-ний 110/35/6кВ-ын Говь-Алтай дэд станцаас тэжээн ажиллана. Сэлгэн залгалт хийх үед түр хугацаанд Аймгийн Төв болон сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах болсныг Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-аас мэдэгдлээ.

Related news